Анир чимээгүй...

2018-04-12

For you

Биднийг учруулсан тэр намар... Нэгдүгээр курсын оюутан учраа мэдэхгүй будилж явсан үе. Улаан цамц, гэрэлтсэн нүд, дулаан инээмсэглэл одоо ч нүдэнд тодхон. Таарах болгондоо инээмсэглэсэн нүдээр зөрөх болгонд чинь дотроо баярлан өөрийн эрхгүй мишээхдээ энэ хүн хэзээ ч минийх болохгүй шүүдээ гэх бодлийг тархиндаа суулгаж битүүхэн харамсдаг байж билээ. Ингээд нууцхан шохоорхож байсан залуугаа судлахийн тулд найз нөхдөөсөө асуухад хайртай охинтой гэдгийг нь сонсоол шантарсан ххэ. Цаг хугацаа өнгөрсний дараа чи надруу анхны чатаа бичсэн (тодруулах зүйл байсан болохоор). Одоо бодохнээ яаж яваад танай ангийн грүүпт орсноо ч мэдэхгүй нь гэхдээ нууцхан баярлаж явдаг магадгүй ямар нэг шалтгаантай бурхны зураг байсан байх. Тэр өдрөөс хойш үе үе чатладаг болсон доо. Бидний харилцаанд найзууд минь их тус болдог байсан. Ингэж л бидний хайрын түүх эхэлсийм. Гайхамшигтай жаргалтай өдрүүд үргэлжилсээр л ёстой л нэг хайранд умбаж мансуурч явсан даа. Өдөр хоногоо тоолж 100 200 300 гээл цаашлах тусам нэгэндээ бүр ихээр уусаж яг л дотор нь орсон юм шиг мэддэг болсон. Эмэгтэй хүний тэр их олон аашийг ойлгоод тэсээд байдаг чи мундаг залуу. Хичнээн их муудалцаж салсан ч эргэн санаал буцаад ирдэг нэгнээ хэзээ ч түлхэж байгаагүй бидний хайр агуу байсан. Нэгнээ хүндэлдэг алдхаас айдаг тийм л учралийг мөрөөсөж байсан тэр хүсэл минь биеллээ олсон юм. Чамтай учирсан тэр өдрөөс хойш чи миний утга учир болсон. Чамгүйгээр ирээдүйгээ төсөөлж чадхааргүй болсон. Чи л намайг ийм болгосон. Энэ бүгдэд чинь үнэхээр их баярладаг чамаар бахархдаг. Тиймээ чамдаа би хайртай. Forever #161014
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 6 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хүн хүний бодол өөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Мөнх-Эрдэнэ
. Freedom

Тоолуур

Миний блогийн 5782 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 16 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн