Анир чимээгүй...

2018-05-12

Харанхуй

 Магадгүй дахин эхлүүлэх гэсэн хүсэл минь буруу юм болов уу... Миний эргэн тойрон эсэргүүцэж байхад зүрх сэтгэл минь зөрөөд байна. Чи л биш бол бусад нь юу ч биш юм шиг. Чамайг харахийг, тэврэхийг, ярилцахыг хүсч байна. Энэ бүх бодлуудаа сэтгэлдээ тээж олон сарын турш өдөр болгон бодож, санаж, тэвчихийн аргагүй болсон үедээ уйлж, хаана ч явсан нүдээрээ хайсаар өдий хүрсэн. Чамд гомдсон гомдол, үзэн ядалтууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр замхран алга болсон одоо бол чамайг бүрэн уучилж бас чамайг гомдоосон тэр бүгдээ мартах гэж хичээж байна. Гэтэл нэг л өдөр чи буцаад ирсэн. Арай гэж бодлуудаа цэгцэлж чамгүй шинэ амьдралаа бүтээх гэж байхад тэр бүгдийг минь нэг л өдрийн дотор нураасан. Дотроо нууцхан харамссан ч чамайг өөрчлөгдсөн байхдаа гэх горьдлог тээн баярлаж байсан. Гэвч... Миний төсөөлснөөс тэс өөр зүйл намайг угтсан. Яг хуучин шигээ байгаад байна. Хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа ч нэг л биш. Намайг үнэхээр их эргэлзээн дунд түлхэж чадаж байна. Яагаад заавал чи юм бол яагаад би зөвхөн чиний хажууд байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг юм бол??? Чи намайг галзууруулж байна. Энэ бүх дурсамжуудаа аваад миний амьдралаас яваад өг эсвэл миний төлөө өөрчлөгдөж намайг энэ харанхуй хаалганы цаанаас аваач...  Би гэрэл харахийг хүсч байна.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 15 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хүн хүний бодол өөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Мөнх-Эрдэнэ
. Freedom

Тоолуур

Миний блогийн 5634 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 14 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн