Анир чимээгүй...

2018-06-15

Нөхрийн нууц

Сесилия, Рейчел, Тэсс гэх 3 эмэгтэйн ээдрээтэй амьдрал. Хэнээс нь  эхлэх вэ гэхлээр Рейчелээс эхлэе. Энэ эмэгтэй Роб гэх хүүтэй, Жени охинтой байсан. Харамсалтай нь Жени охин 17хон насандаа хүний гарт амиа алдсан юм. Эл өдрөөс хойш 28 жил өнгөрсөн ч Рейчел энэ бүхнийг сэтгэлдээ тээсээр л ирсэн. Алуурчныг олох хүсэл түүний дотор гал мэт асна. Сургуулийнхаа биеийн тамирын багш болох Коннорыг алуурчин гэдэгт өөрийн бүх биеэрээ мэдэрдэг ч цагдаа нар нотлох баримт байхгүй гэх улмаас дотроо харуусч , үзэн ядахаас өөр аргагүй байдалд ордог. Харин хүү болох Роб нь Лорентэй гэрлэж Жейкобыг төрүүлсэн. Рейчелийн тэр их уй гашууг нимгэлэн намдаагч ганц ач хүү. Гэтэл Роб эхнэр хүүхэдтэйгээ Нью-Йорк нүүж байгаа нь Рейчелийн хувьд хаягдаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. 

Харин Тэсс бол олон хүнтэй газар байх дургуй бөгөөд гэр бүлээ авч яваа жирийн нэг биенесмен эмэгтэй. Түүний нөхөр Уилл хамгийн сайн найз болох Феллисити хоёр бие биедээ сэтгэлтэй болсноо дуулгахад түүний амьдрал харанхуйлсан юм. Энэ байдлыг тэвчихгүйн улмаас хүүгээ дагуулан ээж дээрээ очих болно. Тэнд очсоноор хуучин үерхэж байсан залуу Коннортой дахин уулзаж түүнд бага багаар дасах шиг болно. Энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд түүний нөхөр эргэн ирж өөрийгөө ойлгуулснаар Тэсс энэ амьдралаа авч  үлдхээр шийддэг. Гэхдээ энэ хоёр хүний аль нь түүний жинхэнэ заяаны хань вэ гэдэгт эргэлзсээр л...

Сесилиягийн амьдрал үр бүтээлтэй, аз жаргалтай үргэлжилсээр. Нэг л өдөр нөхөр нь түүнд зориулж бичсэн захидлыг олсноор түүний амьдрал өөрчлөгдсөн юм. Маш олон жилийн өмнө бичсэн захидал бөгөөд тэр захиан дээр нөхөр нь Рейчелийн охин Жениг хөнөөсөн болохоо дурдсан юм. Үүнээс хойш Сесилия өөрчлөгдөн цовоо сэргэлэн зан нь унтарсан бөгөөд Рейчелд хэрхэн хэлэхээ мэдэхгүй нэг хэсэгтээ шоконд орсон хэрэг.

Харин Рейчел Жон Полыг алуурчин гэдгийг ч төсөөлөхгүй Коннорыг харах болгондоо үзэн ядсан нүдээр хардаг байсан төдийгүй Коннорыг зам дээр явж байхыг хараад тэр өөрийн эрхгүй хаазан дээрээ хөлөө тавьсан юм. Харин машины урдуур Коннор биш бяцхан Полли охин ороод ирнэ гэж тэр зүүдлээчгүй биз. (энэ хэсгийг уншаад уйлснаа би нуухгүй ээ)
Ээ бурхан тэнгэр минь, хөөрхий 6хан настай Полли охин эцгийн хийсэн хэргийг төлж байгаа нь энэ бололтой. Рейчел Жон Полыг охиныг нь алсан гэдгийг мэдсэн бөгөөд Жон Полын охин түүний нүглийг нигүүлсэн нь хангалттай биз. Энэ бүх харуусам уйтгартай үйл явц 7хон хоногийн дотор болсон юм.  Цаашаа юу болсон бол охин амьдарсан болов уу эсвэл???                                   1529034757


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 29 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хүн хүний бодол өөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Мөнх-Эрдэнэ
. Freedom

Тоолуур

Миний блогийн 5637 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 8 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн