Анир чимээгүй...

2018-05-29

Эр хүн таньд...

Өвдөхөд санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг, уйлахад аргадаж нулимсыг арчдаг, өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг харах гэж хичээдэг, даарч хөрөхгүй, ядарч сульдахгүй, эрч хүчтэй, өвдөж зовохгүй, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж, чадахгүй зүйл байвал аргыг нь олуулж, нялx балчир хүүхэд шиг халамжилж энэрэн өxөөрдөж, алхам тутамдаа хэлэх үгээ ч хийх үйлдлээ ч бодох бодлоо ч цэгцтэй байлгаж, гомдоочихгүй юмсан уурлуулчиxгүй юмсан гэж хичээдэг тийм л хүн... Хайр гэдэг чинь өнгө мөнгө бишээ, эд баялаг ч биш. Хайр гэдэг чинь зүгээр л сэтгэл, халамж, анхаарал тавьж буй энхрийлж энэрч буй хором мөч бүхэн юм шүү дээ. Хүнд хайртай гэж хэлэх амархан, баталж харуулах хэцүү, наанаа мянга хайртай дуртай гэж орилдог хэрнээ, өвдөөд эвхэрч хэвтэхэд чинь үл тоодог бол, даарч бээрэхэд чинь дулаацуулаx ч хүсэлгүй бол, уйлахад чинь мэдээгүй юм шиг үл тоомсорлодог бол, гундуухан харагдахад чинь зэмлэж гоочилдог бол, сандарч тэвдэж байж ядахад улам дордуулдаг бол тэр хүн хань болохгүй тэгж гардаг хайр ч гэж байхгүй. Ихийг шаардаж илүүг авах гэж улайрдаг, үгээрээ элдвийг амладаг ч үйлдэл дээрээ тулахад хэлснээ мартаж, хариуцлагаа ч умартаж байдаг эрийг ямар эр гэхэв... Эмэгтэй хүнд хайрын сайхан үг, халамж, халуун дулаан тэврэлт л хэрэгтэй, бусад зүйлс бол аяандаа болно шүүдээ. Нэг хүйтэн харцаар харахад, нэг хөндий үг хэлэхэд эмзэглэж гомддог юм шдээ эмэгтэй хүн. Сэтгэл нь сэмэрч нулимс нь урсана гэдгийг санаж хэлэх үгээ хааяахан залгиж байвал зүгээрсэн, эр хүн ийм л байж чадвал эмэгтэй хүн дэндүү жаргалтай байх болно. I am woman
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 8 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хүн хүний бодол өөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Мөнх-Эрдэнэ
. Freedom

Тоолуур

Миний блогийн 5477 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 13 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн