2018-06-23
Хамтдаа өөрчлөгд
Нэгнийхээ дутагдалтай талыг өөрчлөх гэж байгаа бол... Хоёр төрлийн хүн, хоёр өөр зан ааштай хүмүүс нэгдэж нэгнээ түшиж амьдралд хөл нийлүүлэн алхдаг. Гэхдээ бас тийм ч амархан биш аль алинд нь дутагдалтай тал бий. Замаасаа гарах ч явдал тохиолдоно хамгийн гол нь буцаад замдаа хамтдаа орох явдал. Яаж??? Чиний энэ ааш таалагдахгүй байна, ийм байдлаа өөрчилвөл зүгээр байна. Ингээл бүх зүйл хэвэндээ орно гэж бодож байна уу?? Маш том эндүүрэл. Ингэж хэлвэл хэн ч өөрчлөгдөхгүй. Юуны тулд хамтдаа гэдэг нэрэн дор байгаа билээ түүнийгээ сайн бодох л хэрэгтэй. Яагаад чи өөрчлөгд гэхийн оронд хамтдаа өөрчлөгдөе, хоёулаа өөрчилж чадна, яавал болох талаар ярилцдаггүй юм бээ? Аливаа зүйлд жаахан ч гэсэн ухаан дутаад л байна даа. Эсвэл цаг нь болоогүй байх
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 16 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|