Анир чимээгүй...
2018-06-06

Nothing...

Сэтгэл хөдлөл, догдолсон мэдрэмж, баяр баясал, үнэ цэнэ, аз жаргал, хүндлэл юу ч алга ямар ч мэдрэмжгүй оргүй хоосон орон зай. So sad
Шууд холбоос . Уншсан: 2 удаа


2018-06-02

Чи л биш шүү

ҮХЭЛ... Чи миний сонирхлийг ямар ихээр татна вэ? Гэвч би чадахгүй. Хичнээн хэцүү үеүүд тулгарч шалдаа буутал дордож энэ амьдралд цөхөрсөн ч байгаа бүхнээ хаяаад явж чадахгүй нь. Заримдаа бодох л юм... Би юуны төлөө яах гэж төрсийн бол гэж...магадгүй энэ хорвоод ирээгүй байсан нь илүү дээр байсан юм болов уу ч гэж. Гэхдээ юм бүхэн учир шалтгаантай байх. Би залуу байна хэдий хэцүү байсан ч даваад гарах тэнхэл байна. Тиймээс өөрийгөө өдрөөс өдөрт урамшуулж амьдармаар байна. Гэхдээ л... ...
Шууд холбоос . Уншсан: 17 удаа


2018-05-29

Эр хүн таньд...

Өвдөхөд санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг, уйлахад аргадаж нулимсыг арчдаг, өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг харах гэж хичээдэг, даарч хөрөхгүй, ядарч сульдахгүй, эрч хүчтэй, өвдөж зовохгүй, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж, чадахгүй зүйл байвал аргыг нь олуулж, нялx балчир хүүхэд шиг халамжилж энэрэн өxөөрдөж, алхам тутамдаа хэлэх үгээ ч хийх үйлдлээ ч бодох бодлоо ч цэгцтэй байлгаж, гомдоочихгүй юмсан уурлуулчиxгүй юмсан гэж хичээдэг тийм л хүн... Хайр гэдэг чинь өнгө мөнгө бишээ, эд баялаг ч биш. Хайр гэдэг чинь зүгээр л сэтгэл, халамж, анхаарал тавьж буй энхрийлж...
Шууд холбоос . Уншсан: 8 удаа


2018-05-12

Харанхуй

 Магадгүй дахин эхлүүлэх гэсэн хүсэл минь буруу юм болов уу... Миний эргэн тойрон эсэргүүцэж байхад зүрх сэтгэл минь зөрөөд байна. Чи л биш бол бусад нь юу ч биш юм шиг. Чамайг харахийг, тэврэхийг, ярилцахыг хүсч байна. Энэ бүх бодлуудаа сэтгэлдээ тээж олон сарын турш өдөр болгон бодож, санаж, тэвчихийн аргагүй болсон үедээ уйлж, хаана ч явсан нүдээрээ хайсаар өдий хүрсэн. Чамд гомдсон гомдол, үзэн ядалтууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр замхран алга болсон одоо бол чамайг бүрэн уучилж бас чамайг гомдоосон тэр бүгдээ мартах гэж хичээж байна. Гэтэл нэг л өдөр чи буцаад ирсэн. Арай гэж бодлуудаа ...
Шууд холбоос . Уншсан: 15 удаа


2018-05-11

Ойлгомжгүй

2018, Хавар Бусад өдрийн л адил нозоорсон, залхуурсан, нойрмог өдөр. Яг юуны төлөө яах гэж амьдраад байгаагаа өөрөөсөө асууж сууна... Энэ хорвоод хүн болж ирсэн нь үнэн бас буцах нь ч үнэн. Энэ хугацаанд яг юу бүтээж ямар замналаар амьдрахаа үл мэднэ. Амьдралынхаа номыг дөнгөж бичиж эхэлж байна, ямар ном бичих нь надаас шалтгаалах байтал хараат бус байдалд өөрийгөө түгжсээр лл... Залуу насан дээрээ л эд бужигнуулж явах ёстой байтал үххээ хүлээж буй эмгэн шиг өдөр хоног цаг хугацааг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлж байгаа нь гутамшигтай. Одоо болъё доо цоглог амьдаръя гэтэл араас залхуурал зулга...
Шууд холбоос . Уншсан: 13 удаа


2018-04-12

For you

Биднийг учруулсан тэр намар... Нэгдүгээр курсын оюутан учраа мэдэхгүй будилж явсан үе. Улаан цамц, гэрэлтсэн нүд, дулаан инээмсэглэл одоо ч нүдэнд тодхон. Таарах болгондоо инээмсэглэсэн нүдээр зөрөх болгонд чинь дотроо баярлан өөрийн эрхгүй мишээхдээ энэ хүн хэзээ ч минийх болохгүй шүүдээ гэх бодлийг тархиндаа суулгаж битүүхэн харамсдаг байж билээ. Ингээд нууцхан шохоорхож байсан залуугаа судлахийн тулд найз нөхдөөсөө асуухад хайртай охинтой гэдгийг нь сонсоол шантарсан ххэ. Цаг хугацаа өнгөрсний дараа чи надруу анхны чатаа бичсэн (тодруулах зүйл байсан болохоор). Одоо бодохнээ яаж яваад тана...
Шууд холбоос . Уншсан: 6 удаа


Миний тухай

Хүн хүний бодол өөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Мөнх-Эрдэнэ
. Freedom

Тоолуур

Миний блогийн 5708 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн